
Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Ч.Болдбаатарыг эрэх хайх ажиллагаа үргэлжилж байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавьяат тамирчныг эрэн хайж байгаа юм. Өчигдрийн байдлаар тус аймагт цасан шуурга шуурч байгаа учир аврагчид эрлээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэд моторт завь болон техник хэрэгсэлтэйгээ Ч.Болдбаатарын осолдсон уулын бэлд малчин айлд байгаа аж. Уулчны охин эрлийн багийнхантай байгаа бөгөөд эхнэр нь өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорино хэмээн эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)