
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 22 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхарт шингэрүүлсэн хий үнэртээд байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргаж хэмжигч багажаар тус давхарыг шалгахад химийн ямар нэгэн бодис илрээгүй хэвийн хэмжээнд байсан тул дуудлага өгсөн иргэнд заавар зөвлөгөө өгөөд буцсан байна. Иргэд тусгай дугаарт мэдээлэл өгөхдөө мэдээллийн үнэн бодитыг нягталж байж өгөх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/