
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5х6 метрийн хэмжээтэй байшингийн нам даралтын зуухны өрөө шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мал тууврын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5х6 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар бүрэн, 5 ханатай гэрийн баруун талын хэсэг шатаж байсныг унтраасан.
Иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс байшин шатсан гэх дуудлагууд ихээр иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/