
“Майами Хит” талбайдаа “Шарлотт Бобкетс”-ийг хүлээн авлаа. Нэгдүгээр үед “Шарлотт” аваргуудтай тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлсэн хэдий ч хоёр болон гуравдугаар үед Жеймсээр ахлуулсан “Хит” гайхалтай тоглолтыг харуулж, ялалтаа тоглолт дуусхаас өмнө баталгаажуулсан юм."Майами" эцсийн дүндээ өрсөлдөгчөө 124:107-оор буулгаж авсан юм.
"Хит"-ийн Леброн Жеймс энэ үдэш үнэхээр төгс тоглолтыг үзүүлж 61 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч, багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний өнөөдөр авсан 61 оноо карерийнхаа хамгийн дээд үзүүлт болж байгаа аж.