
Ер нь сүүлийн үед гаалиар хууль бусаар эд бараа нэвтрүүлэх, авч гарахыг оролдсон хэргүүд ихээр гарч байгаа. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-аас орж ирсэн контейнарт байсан 26 мянган сумын оруулахыг завдсан байгаа. Энэ талаар Хууль сахиулах худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Эрүүгийн шинжтэй зөрчил нэмэгдэж байгаа ч зөрчлийг илрүүлэлт ч нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлэлт 2.4 дахин өссөн. Хууль бусаар улсын хилээр барааг нэвтрүүлэх, татвараас зайлхийх хэргүүд их гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд 26100 ширхэг ангийн бууны сум Улаанбаатар дахь гаалийн газрынхан илрүүлсэн. Тухайн сумыг АНУ-аас оруулж ирсэн байсан. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)