Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: “Рояал Плаза” ХХК “Аса цирк”-ийг хувьчилж бизнесийн хэрэгслээ болгожээ

2014-3-06
0
ЖИРГЭХ
Улсын циркийн хувьчлалын асуудал багагүй асуудлыг үүсгэж эхэллээ. Тодруулбал, ШӨХТГ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан удирдамжийнхаа дагуу “Аса консалтинг” буюу Аса цирк компанид өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрх ашгийн хууль тогтоомжид нийцсэн эсэх дээр хяналт шалгалтыг хийжээ. Улмаар тэд дээрх хоёр хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
 8127f3de8c0273c9big   Улсын циркийн хувьчлалын асуудал багагүй асуудлыг үүсгэж эхэллээ. Тодруулбал, ШӨХТГ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан удирдамжийнхаа дагуу “Аса консалтинг” буюу Аса цирк компанид өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрх ашгийн хууль тогтоомжид нийцсэн эсэх дээр хяналт шалгалтыг хийжээ. Улмаар тэд дээрх хоёр хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

 ТӨХ-ны 2008 оны долдугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолоор Улсын циркийг хувьчлах тогтоол гарсан байдаг. Ингэхдээ ТӨХ тухайн үеийн Болосрол соёл шинжлэх ухааны яам болон “Аса консалтинг” компанийн хооронд байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээнд   Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу  ажлуулах нөхцөлтэйгээр хувьчилсан байгаа юм.  Гэвч өдгөө Аса цирк бизнесменүүдийн мөнгө олох хэрэгсэл болжээ.

магнай итгэлЭнэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Аса консалтинг” ХХК-ийн хувьчлал хууль зөрчсөн талаарх мэдээлэл гарах боллоо. Танай шалгалтаар яг ямар зөрчлүүд илэрсэн бэ?
- “Аса консалтинг” ХХК нь өөрийн байгууллагын нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояал Плаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулсан байгаа. Түүнчлэн, “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан байгаа юм.

-Тус компани циркийг анх ямар байдалтай байхад нь хувьчилж авсан бэ?

-Хувьчлахаас өмнө цирк багагүй хөрөнгөтэй байсан. Үүнийгээ “Аса консалтинг” ХХК –д ч хүлээлгэн өгсөн байдаг. Тухайлбал, Улсын циркийн төрийн өмчит төсөвт байгууллага байсан. Хоёрдугаар, обьектийн байршил Сүхбаатар дүүрэгт 2-р хороо Олимпийн гудамж гээд улсын бүртгэл, регистерийн дугаартай, эзэмшил газар нь 35666 метр квадрат, ажилчдын тоо  136, барилга байгууламжынх нь хэмжээ 7823 метр квадрат байсан. Мөн мал, амьтадыг ч хүлээлгэн өгсөн байгаа. Тодруулбал, циркийн мал 41 байсан байгаа юм.

-Тэгвэл хувьчлахад байсан эдгээр зүйлс одоо байна уу?
- “Рояал Плаза” ХХК нь Монгол үндэсний цирк компанийн эхлэн явуулж буй циркийн урлагийн үйл ажиллагаа болон циркийн барилга байгууламжийн ашиглалтыг 2013-2014 хооронд өөрчлөгдсөн байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар эзэмшил газрын хэмжээ 24269 метр квадрат, циркийн ажилчдын тоо 61, барилга байгууламжийн хэмжээ 4823, мал амьтад байхгүй болсон байдалтай байгаа.  Циркийн тоглолтын хэмжээ жилд дунджаар 21 гэсэн тоог өөрсдөө гаргаж өгсөн. Циркийн барилгын нэг, хоёрдугаар корпусыг циркийн болон соёл урлагийн үйл ажиллагааны чиглэлээр ашигладаг байхад нэгдүгээр корпусын зарим хэсгийг баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд үзэсгэлэн худалдааны зориулалтаар аж ахуй эрхэлж албан байгууллагуудад түрээсэлдэг болсон. Циркийн барилгын 3, 4, 6-р корпус, гадаад талбайн зарим хэсгийг аж, ахуй нэгж иргэдэд циркийн бус зориулалтаар түрээслэн ашиглуулдаг болсон байгаа.

Мөн  циркийн зүүн талын талбайг иргэн Ганболдод автомашины зориулалтаар түрээслэн ашиглуулж байсан. Харин зургаадугаар корпусын хэсгийг тээврийн хэрэгслийн бүртгэл хийх зориулалттай  “Авто тээврийн үндэсний төв”,  Тээврийн хэрэгслийн дугаарын үйлдвэр, Даатгалын байгууллага, Машины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгч болон банкны үйл ажиллагаа эрхлэгчдэд  түрээсэлсэн байна.

Циркийн барилгын 4, 5 дугаар корпусыг компьютер тоглоомын газар, компьютерийн хэрэгсэл худалдаалах дэлгүүр, ресторан, бичиг хэргийн худалдаа явуулах зэргээр зориулалтын бусаар түрээсэлж ашиглуулжээ.

Циркийн барилгын 3 дугаар корпусыг бүхэлд нь үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ашиглуулсан байна.

-Эдгээрээс гадна, шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-Улсын циркийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй боловч циркийг хувьчилж авах үндэслэл болон улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги, бизнес төлөвлөгөөнд тусгагдсан жил бүр хийгдэх циркийн урлагийн тоглолтын хэмжээнд хүрэхүйц тоглолт хийгдээгүй. Циркийн ажилчдын тоо 65-аар хасагдсан. Үүгээр зогсохгүй циркийн сургуулилттай мал, амьтан үгүй болсон зэрэг нь хувьчлахаас өмнөх циркийн үйл ажиллагааны төсөвийг бууруулсан гэх үндэслэлтэй байна. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65-р заалтын 4 дэх хэсгийн “Нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлд хувьчлалын үйл ажиллагааг дараах зарчмыг баримтална” гэснийг зөрчжээ. Тодруулбал, энэ заалтад үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн  түвшинг бууруулахгүй байх. Ажилчдад учрах эрсдлийг бууруулахгүй  байх гэсэн байдаг. Хоёрдугаарт, Улсын циркийн хувьчилж авсан Рояал Плаза” ХХК нь циркийн барилга байгууламж, эзэмшил газрын дийлэнх хэсгийг дээр дурдсанчлан циркийн урлагийн үйл ажиллагааны зориулалтаар бус бусдад ашиглуулж байгаа үйлдэл нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.

-Эл компанид хариуцлага тооцох боломж бий юу. Ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

- Хуулиуд зөрчсөн учир албан шаардлага өнөөдөр хүргүүлж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.179.10.150)
    тэмүүжингийн барьж байгаа төв шоронгийн м.кв нь 40.000000 сая төгрөг, ард түмний амьдрах байрны м.кв нь буюу сургууль цэцэрлэгийн барилгын м.кв нь 500 мянга гэнээ. Энэ тоо шалгалтаар ирээд дүгнэгдсэн тоо шүү. Энэ юу болж байна вэ ерөнхий сайд аа хэн эрхлүүлнэ вэ. Тэмүүжин юу хийчихвээ. Тайлагнаарай эсвэл огцор. Өөр гарц алга....
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • МАН-ЫН СУМЪЯАБАЗАР, АН-ЫН ДАГВАДОРЖ ХӨӨРХӨН ЗАЛЬ (183.81.169.22)
    энэ олон сэтгэгдэл дотор нэлээн олон нь магнайг дагвадоржид зодуулах нь дээ алуулах нь дээ гэж бичиж, аварга биеэр том ч бэлчээр жижиг магнай биеэр жижиг ч билчээр том юм шиг байна.аварга ник-ийн оюунгэрэлийн хүүд баар-нд зодуулчихаж байхад магнай ник-ийг шунхлайг мт-ыг сод монголыг нэг өдөр базаал хаячихаж байгаа юм бас номинг миний дэлгүүрийг ширвээл хаячихаж байгаа юм. тэгэхэд тэд алингаа алдаж уучлалт гуйж байгаа биз дээ.дагвадорж биеийн хүчээр магнайг дийлэх бол магнай шударга ёс бийрийн хүчээр долгорсүрэн сумъяабазар сэржбүдээтэй нь дийлнэ.ер нь дагвадорж ч хөөрхөн үнэгэн зальтай н.энхбаярын үед спортын зөвлөхийг нь хийгээл эрүүн дор нь байсан хүн энхбаярыгаа доройтоод ирэхээр ан-н гишүүн ч болж элбэгдоржын ширвээнээс дальдарч байгаа хурган бантан.
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • Bold (217.75.218.245)
    Magnai bolgoomjtoi bgaarai mahan tolgoi mantuuz booj uheh gej bga biz tsaad durakchin uuruusuu huch doroi hunruu dairch bdg ym huchtei heden buhchuudruu bol chadahgvi l dee aigaad muu muudaa deerlhuu mun gatsandaa deerlhuu gej unen ug shuu
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (103.26.194.15)
    ДАВАГДОРЖ БАЛИАРААС БОЛБОЛ ЦИРКИЙГ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ХҮН ЗОДООД ЯВБАЛ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • үнээн (112.72.13.75)
    Магнайгаагаа Давгаад балбуулчихгүй яаж авч гарах уу
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • monh (202.126.91.159)
    huraaj avaad tsirkiin ajilchdad butsaagaad ug baga nasnii min dursamj duuren gazar teghed odoo minii huuhduudiin neg n ch tsirkiig boditoor uzeegui l yavj bna ingej ajillaj bolohgui
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.76.5)
    70 jiliin dotor bii bolson uildveriin gazruud Chinges Bayangol zochid buudluud geed huvychilj avsan bolgoniig huu huraagaad yaduu ard tumendee taraagaad ugchih.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (182.160.6.226)
    Ямарч байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн энэ барилга бол төсвийн хуулийнхаа дагуу, улсын төсвөөр эмнэлгийн зориулалтаараа 80хувь хүртлээ баригдсан болохоор ард түмний эмнэлгээр л үлдэх ёстой. Хууль зүйн сайд өөрөө төсвийн хууль зоригтой зөрчөөд байгааг л ард түмэн үнэхээр гайхаад байна. Угаасаа 3-р эмнэлэг ард түмний эмнэлэг байсан шүү дээ. 3-р эмнэлэг орохоос өмнө НАХЯ-ны төв эмнэлэг байгаад улсдаа өгч оронд нь Цэрэг-НАХЯ байхад цэргийн гиспиталь байгуулагдсан гэж сонссон. Тэгээд ЦНАХЯ нь НАХЯ, БХЯ болж салахаараа одоогийг ТЕГ-н баруун жигүүрээс БХЯ нүүж Госпиталь, Ансамбаль, Цэргийн амралтаа авч яваад дараа нь НАХЯ өөрийн эмнэлэг, амралт, ХЦ-ийн чуулгатай болсон. 1990 оны арлчилагчид хамгийн түрүүнд НАХЯ-ыг тарааж суурин дээр нь зөвхөн ТЕГ шалдан хоцорсондоо.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • zlo (103.11.195.2)
    teneg bohchuded urlagiin baigulagiig huleelgej oghoor tsainii gazar avtomashini zogsool bolgohgui oor uul hiiv gej de.!
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • saka (202.179.20.167)
    huraaj awdaa ajilchidad in ogson bol odor bur toglolt hiih bsan biz
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (182.160.2.62)
    70 garui jiliin tuuhtei gaihamshigtai urlagiig buduuleg dolgorsurengiinhan nuraasan shuu nugel ni irne shuu irjch baigaa shuu
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    sdaaa huraaj awaach tsirkiig tsirk xeweer n bailgaaa
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.18.8)
    хураа хураа хураа
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 20 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 51 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 1 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК