Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Уран ашиглах эрхтэй ганц ч компани байхгүй

2014-3-06
0
ЖИРГЭХ
Хувиарийн дагуу "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болж өнгөрлөө. Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн долоо хоногт Засгийн  газрын хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа.
indexХувиарийн дагуу "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болж өнгөрлөө. Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн долоо хоногт Засгийн  газрын хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс өнгөрсөн долоо хоногт иргэдийг ажилтай орлогтой болгох тал дээр бодлогын түвшинд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг уулзалтын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.

Монгол улсад 40 дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн байгаа аж. Тэднээс эхний ээлжинд дор хаяж 3000 гаруй иргэнийг ажил, орлоготой болгохоор 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Мөн аймгуудын Засаг дарга болон яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж өнгөрсөн хоёр сарын ажлын дүгнэлт ирэх саруудад хийх ажлын төлөвлөгөний талаар ярилцаж, тохирчээ. Ер нь хавар болж буй учир иргэдээ ажилтай болгох талаар түлхүү ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр болон оюутан залуучуудад зориулсан хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлнэ гэлээ. Өнгөрсөн жил 1500 гаруй оюутнууд зуны ажилд хамрагдсан бол энэ жил 10 мянга гаруй оюутныг хамруулахаар бэлтгэх ажил хийж байгаа аж. Мөн оюутнууд сурахын хажуугаар ажил хийх боломжыг хангаж, цагийн ажлын асуудлыг гаргаж тавина гэлээ. Эл асуудлыг Чуулган эхлэхээр хуулинд нь өөрчлөлт оруулах аж. Ирэх сарын 4-нд Хөдөлмөрийн яамнаас Мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээг Чингисийн талбай дээр зохион байгуулах юм байна. Уулзалтын үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авлаа.

-Буянт-Ухаа хороололд орох хүсэлтэй иргэд ТҮЦ машинаар бүртгүүлнэ гэсэн. Иргэдийн бүртгэлийн ачааллыг даах ТҮЦ машин нийслэлд хэр олон байгаа вэ?

-Эхлээд онлайнаар бүртгэе гэж ярьсан. Гэтэл онлайнаар бүртгүүлэх хүн нь хэр олон ч байх юм билээ, иргэдэд чиргэдэл учруулж магадгүй гэж үзсэн. ТҮЦ машиныг иргэд нэлээд сайн мэддэг болчихсон. Тиймээс ТҮЦ машинаар бүртгэлээ хийе гэдэг санааг Төрийн Орон сууцны коропрациас гаргасан. Яагаад ТҮЦ машинаар бүртгэж байгаа вэ гэхээр орон сууцанд орох хүсэлтэй иргэд бүртүүлэхийн тулд олон материал бүрдүүлнэ шүү дээ. Тухайн иргэн хурууныхаа хээгээр ТҮЦ машиндаа бүртгүүлээд хэрвээ материал нь цахим хэлбэрт шилжсэн бол тухайн иргэн олон материал бүрдүүлэх шаадлагагүй болж байгаа юм. Материалыг нь шууд татаад авчихна. Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн 25 хувь цахимжаагүй байгаа. Тиймээс үл хөдлөх хөрөнгө нь цахижаагүй бол бодитоор нь материалаа өгөх ёстой. Бусад зүйлийг нь иргэдэд чиргэдэл учруулахгүйн үүднээс цахим хэлбэрийг сонгосон.

-Буянт-Ухаа орон сууцанд хэзээнээс захиалга авч эхлэх вэ. Хөдөө орон нутгийнхан хамрагдах боломжтой юу?

-Хөдөөнийхөнд тийм боломж байхгүй. Хөдөөнийхөнд хотод байр өгөөд эхэлвэл буруу болчихно. Тийм учраас хөдөөгийн иргэд хөдөөдөө байр авах боломжийг хангахын тулд аймгуудад  нь орон сууц барих бодлого явуулж байна. Цаашдаа аймгуудад орон сууцанд ороход 8 хувь биш магадгүй 7 хувийн зээлэнд хамрагдах боломжийг судалж байна. Улаанбаатарт 8 хувийн зээлд хамрагдсанаас аймагтаа 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болно. 3 дугаар сарын 3-наас захиалгаа авья гэсэн чинь онлайн болсон, сүүлдээ ТҮЦ машинаар бүртгэхээр болсон байгаа. Үүнээс болж бага зэрэг хугацаа алдлаа. Одоо чиргэдэл учрахгүй байх. Сарын дотор захиалгын асуудал шийдэгдэнэ. 

-Ураны асуудал дээр Засгийн газрын тэргүүн ямар байр суурьтай байна вэ. Монгол Улс цаашдаа Ураны салбарт ямар бодлого баримтлах вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урантай холбоотой хоёр өгүүлбэр байгаа. Нэг нь цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй, нөгөө нь ураныг шар нунтаг хүртэл нь ашиглана. Өнөөдөр Монгол Улсад уран олборлох эрхтэй ашиглалтын лиценц авсан ганц ч компани байхгүй.

-Манай улсад 40-өөс дээш насны ажил идэвхитэй хайж байгаа 12 мянган иргэн байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд 3000 гаруй иргэнийг ажилтай болгоно гэсэн. Хэдий хугацаанд ажлын байраар хангах вэ?

-Бүх хүмүүийг ажилтай болгоно гэж хэлээгүй. Хэн ажил хийе, хэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэе гэж байгаа хүмүүсийг ажилтай болгоно гэсэн.

- Шүлхий дээр тэмцэж байгаа ажлын хувьд Улсын онцгой комисс ямар байр суурьтай байгаа вэ?

- Шүлхий энэ жил гарч байгаа юм биш. Өмнө ч олон удаа гарсан. Бид нарын шийдэж чадахгүй байгаа асуудал мөн. Учир нь энэ салбарынхан үүнээс өөр арга алга гэдэг юм. Гэхдээ бид салбарын сайд Х.Баттулгад үүрэг өгсөн байгаа. Ер нь цаашид шүлхий өвчинтэй яаж тэмцэх юм бэ гэдэг дээр бодлогоо гаргаад өөрчилж, шинэчилээд олон нийтэд танилцуулъя гэсэн. Тэгэхээр тусгайлан хөтөлбөр гарна гэсэн үг. Малчид малаа шүлхийнхий вакцинд хамруулаагүй хүний үхэр өвчилөхөд улс нөхөн олговор өгөхгүй. Ер нь цаашид хариуцлагыг тал талд нь хүлээлгэхгүй бол бүх зүйл улсын нуруун дээр байна. Одоо 3000 гаруй мал устгаад байгаа. Давхар зардал нь 20 гаруй тэрбум төгрөг болоод байна. Тэгэхээр энэ талаар нарийн ярихгүй бол болохгүй.

-Хүнсний ногооноос хорт хавдар илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Засгийн гзар "Намрын ногоон өдрүүд" гэсэн дотоодынхоо ногоогоор иргэддээ үйлчлэх арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Хүнсний ногооны хувьд их харамсалтай зүйл гарсан. Мэргэжлийн хяналтын газарт үнэнийг тогтоохыг үүрэг болгосон. Мэргэжлийн хяналтын газар худал мэдээлэл гэж хэлсэн. Тэгэхээр олон нийтийг цочроосон худал мэдээлэл цацаж болохгүй санагдаж байна. Монгол улсад хэрэглэгдэж байгаа бүх ногоон хэн шинжилсэн юм. Үүнийг шалгах нь зүйтэй. Бодлоготой ч зүйл байж болно. Арай хийж дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн чинь "Наадах чинь хортой" гээд хэлчих юм. Энэ яг л сурагчийн дүрэмтэй холбоотой үүссэн асуудалтай адил.

-Импортыг орлох экспортыг дэмжих 888 төсөл, хөтөлбөр сонгосон байгаа. Яагаад заавал 888 төсөл юм бэ? Арай өөр тоо байж болоогүй юм уу?

-888 тоог би мэдэхгүй. 1453 төсөл бидэнд ирсэн. Түүнээс импорт, экспортыг нь ангилаад зарим нь хасчихаар цаана нь ийм тоо үлдсэн юм байлгүй дээ.

-Та өнгөрсөн долоо хоногт "Чихэр, жимсийг гаднаас авах хэрэггүй" гэж хэлсэн. Хэрвээ гаднаас чихэр, жимс авахгүй гэвэл дотоодоо юу үйлдвэрлэх боломжтой гэж та харж байгаа вэ?


-Чихэрийг бол манайх дотооддоо үйлдвэрлэж л байгаа шүү дээ. Түүнийг гаднаас авч яах юм. Дотоод зах зээлээ дэмжил дээ. Хүнсний ногоог хүртэл тарьж л байгаа. Гэтэл түүнийг нь хортой гээд ярьчих юм.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    37 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    39 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    1 цаг 20 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    2 цаг 18 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    2 цаг 31 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    2 цаг 40 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    3 цаг 2 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 29 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    3 цаг 29 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    3 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    3 цаг 34 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    5 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 55 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    18 цаг 38 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    19 цаг 1 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    19 цаг 23 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    19 цаг 27 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 49 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    20 цаг 44 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    21 цаг 30 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК