Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Царцаасан барилгуудын асуудлаар хэн, юу гэж хэлэв

2014-3-07
0
ЖИРГЭХ

    Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, Төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагаад буй 234 барилгад хийсэн аудитын шалгалтын дүгнэлттэй танилцсан билээ. Энэ үеэр гишүүд төсвөө хэтрүүлсэн ч одоог хүртэл ажлаа дуусгаагүй байгаа барилгуудын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

BSN_2775Д.Эрдэнэбат:
-Хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх ёстой. Ингэхдээ яамдын барилга барьдаг асуудлыг болиулах хэрэгтэй. Яамдуудын барилга бариулдаг, тус тусдаа захиалгаа өгдөг, Улсын Их Хурлын гишүүд дээрээс нь орон нутгийн хэлбэрээр бүх юмыг шахдаг энэ хэлбэрээс салахгүй бол Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан хэвээр байх болно гэсэн сургамж өгч байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах барилга байгууламжийн асуудлаар урьдчилгаа мөнгө төлдөг хэлбэрээс төр татгалзах хэрэгтэй. Өнөөдөр чанартай, чансаатай, хариуцлагатай компаниуд хөрөнгө оруулалтын асуудалд оролцдог байх Концессын тухай, Тендэрийн тухай хуулиудын эрх зүйн орчныг шинэчлэх зохицуулалтыг Засгийн газрын холбогдох яамд шуурхай хийх хэрэгтэй. Үнийн асуудалд өөрчлөлт оруулсан өмнөх үеийн Барилга, зам, тээврийн яамны хоёр тогтоол бий. Үүнийг хүчингүй болгох хэрэгтэй. Энэ нь улсын хэмжээн дэх барилгын үнийг хөөрөгдсөн мөн үүнийг дагаад инфляци өссөн асуудлыг түрүүчийн Засгийн газар хийсэн гэдгээ хүлээх ёстой. Бид ийм байдлаар дахиж явж болохгүй. Өнөөдөр энд дурдагдсан хариуцлагагүй үйлдлүүд гаргасан газруудыг Сангийн яам анхааралдаа авах хэрэгтэй.  Ялангуяа 2011 он монголын эдийн засгийн хамгийн их өсөлттэй жил байсан. Олсон мөнгөө нэг хэсгийг нь 21000 төгрөг болгож иргэддээ тараасан, нөгөө хэсгийг нь хариуцлагагүй хөрөнгө оруулалт хийхэд тараасан. Үр дүн нь өнөөдөр ингэж гарч ирж байгаа. Үүнийг бид дахин давтах эрх байхгүй.


BSN_2775С.Ганбаатар: - Аливаа обьектын техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа, зураг төсөв нь тодорхой байж улсын төсвийг баталдаг. Үүнийг Засгийн газар, яамдаас оруулж ирэхдээ гуйлгаар юмуу ямар нэгэн байдлаар ямар ч зураг, төсөвгүй оруулж ирээд араас нь зураг төсвөө бариад явдаг утгагүй зүйлийг бий болгосон. Дараа ийм алдаа гаргахгүй байх асуудалд Үндэсний Аудитын газар анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг бол эрэлт хэрэгцээний дээдийн дээд зүйл. 40 сургууль, цэцэрлэгийн барилга хойшлогдох гэж байна. Үүнийг эргэж харж үзээд Ажлын хэсэг гаргаж цааш нь явуулах боломжийг анхаарч үзээч. Харин эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг ойрын үед ярилцах хэрэгтэй.


бямбацогтЦ.Бямбацогт:
- Буруутанг хувийн хэвшил рүү хандуулах гэж байна. Миний хувьд хувийн хэвшлийг буруутай гэж үзэхгүй. Буруутай эздүүд нь бид өөрсдөө. Улсын Их Хурал, Засгийн газар бодлогоо зөв тодорхойлдоггүй, бодлого гаргадаггүй, гаргасан бодлогоо хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд хяналт тавьдаггүй. Үүнээс болж өнөөдөр үүсч байгаа алдаа дутагдал бий болсон. Тиймээс үүнийг эргэж харья. Засгийн газар дөрвөн жилийн төлөвлөгөө баталдаг. Үүнийгээ эргэж хардаггүй. Жил жилд улсын төсөв баталж байна гээд өөр өөр юм оруулж ирдэг. Адилхан хоёр сургуулийн барилгын 1 мкв-ийн үнийн зөрүү яагаад найм дахин зөрүүтэй байдаг юм бэ. Энэ асуудлыг бид ярих ёстой.


 BSN_2775Ч.Улаан: -Өнөөдөр бид маш чухал асуудал хэлэлцэж байгаа. 2011, 2012 оноос эхэлсэн гажуудлыг авч үзэж байна. Энэ бол хөөсөн эдийн засгийн үед бий болсон гажуудал. Дээрээс нь сонгууль ойртсон үеийн нөлөө байсан нь ойлгомжтой. Ингээд хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан хөөцөлдөж байсны үр дагавар өнөөдөр гарч байна. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан энэ асуудлыг засах том алхам хийлээ. Хамгийн гол нь зөв эхэлсэн ажлаа цааш нь үр дүнтэй дуусгах нь бидний зорилго. Орж ирсэн дүгнэлтээс 1, 2 дугаар жагсаалтыг нэгбүрчлэн авч үзэж дүгнэлт гаргах учиртай. Энэ бол цаашдаа үргэлжлэхээргүй зогсох обьект байгаа. Үүн дээр цаашид байгуулагдах Ажлын хэсэг нэлээд ажиллах хэрэгтэй.  3-ын “а” жагсаалтыг мөн нэгбүрчлэн авч үзэх ёстой. Энэ бол цаашид үргэлжлээд 2014 оны төсөвт тусгах обьект байгаа.  3-р жагсаалтад 107 обьект 410 тэрбум төгрөг байна. 3-ын “а”-гийн хавсралтад 37 обьект 80 тэрбум төгрөг байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 500 тэрбум төгрөгийн өртөгтэй обьект яригдаж байна. Төсөв дээр 139 тэрбум төгрөг л дүнгээрээ суусан байгаа. Иймээс үүнийг нэгбүрчлэн авч үзэж маш сайн эрэмблэх учиртай. Үндэсний Аудитын газрын гаргасан эрэмблэл дотор 2014 онд үргэлжлээд ашиглалтад орох боломжтой 37 төсөл буюу 70 тэрбум төгрөгийн обьект байна гэж гаргаж ирж байгаа. Энэ бол шууд автоматаар 2014 оны төсөвт суух ёстой. Үүний цаана төсөвлөгдсөн төсвөөс 60 тэрбум төгрөг үлдэж байна. Үүний дотор энэ онд эхлээд цаад талын хугацаа 2015 онд ашиглалтад орох нэн шаардлагатай обьектыг шүүж авах байх. Үүн дээр мөн Ажлын хэсэг сайн ажиллах хэрэгтэй. Түүнчлэн цаана нь үлдэх обьектуудын жагсаалтыг гаргаж эзэнтэй болгож дуусгах шаардлагатай. Үүний дараа хувьчлах, худалдах ажлыг залгуулаад зохион байгуулах хэрэгтэй.

01З.Энхболд: -Юуны өмнө Үндэсний Аудитын газрынханд баяр хүргэе. Энэ бол том ажил байсан. Тайлбарлаж чадахгүй жижиг алдаанууд гарч байгаа ч ерөнхийдөө сайн ажилласан байна. Улсын Их Хурал өөрөө буруутай гэж ярьж байгаа гишүүдийн саналтай санал нийлэхгүй байна. Барилгын тухай хууль үйлчилж байгаа. Одоо харин байгаа хууль, журмуудаа зөрчсөн хүмүүсийг яах вэ гэдэг асуудал гарч байна. 2006 онд 68 хувийн татвар гарснаас хойш санхүүгийн сахилга бат хэрэгжихээ больсон. Засгийн газрын хүссэн мөнгийг Улсын Их Хурал шийддэг байсанд Улсын Их Хурал өөрөө буруутай. Анх удаа шинэ Их хурал энэ буруу практикаас татгалзаж байгаа. Ганбаатар гишүүний хэлснээр зураггүй ч байсан сургууль, цэцэрлэгийн барилгыг явуул гэж байгаа нь дахиад 2006 оноос эхэлсэн буруу практикаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Ямар ч барилга байсан зураггүй л бол явахгүй. Түрүүчийн Улсын Их Хурал юу ч оруулж ирсэн баталж өгдөг байсныг нь далимдуулаад тендэр зарладаг, хууль зөрчдөг хүмүүс, барилга баригдаж байх явцад нь сайд нар нь 600 хүүхдийн сургуулийг 900 болгож өөрчилдөг, тэр мөнгийг нь Улсын Их Хурал асууж, нягтлалгүйгээр баталж өгдөг энэ бүх зүйлүүдээс болж гажуудлууд үүссэн. Анх удаа Үндэсний Аудитын газар 250 сая төгрөг зарцуулж байж гурван сарын хугацаанд хийсэн ажлыг өнөөдөр сонсч,Төсвийн байнгын хорооны гишүүд зөв зүйл ярьж эдгээр асуудлуудад цэг тавьж байна. Цэг тавих цаг нь болсон. Одоо буруутай улсууд дээр таарсан арга хэмжээг авах ёстой. 11 дүгээр сард цутгалт хийсэн компани барилгаа худалдаж авах ёстой. Тэр барилга улсад хэрэггүй. Байнга хугацаа хэтрүүлж байсан барилгын компаниуд хар жагсаалтад орж дахиж барилга барих эрхгүй болох ёстой. Шаардлага хангаагүй зураг төсөв хийдэг улсууд эрхээ хасуулж дахин энэ хүмүүст ажил өгөхгүй байх ёстой. Тендэр шалгаруулахад нэг барилгыг гурван удаа хувааж гурван өөр компанид үе шатаар нь өгч тендэр шалгаруулсан бүх улсууд төрийн албанаас гарах ёстой. Цэг тавина гэдгийг энэ мэтээр ойлгож байгаа. Дүгнэлтээс харахад Үндэсний Аудитын газар Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай ажлаа уялдуулах хэрэгтэй. Аудитын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Одоо байнгын хороо ажлын хэсэг гаргаад явна. Ээлжит бус чуулганы эхний асуудлаар энэ асуудлыг ярих хэрэгтэй. 37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдлын шорон барих уу үгүй юу гэдгийг Улсын Их Хурал шийдэх ёстой. Хууль зүйн яам барих саналтай байгаа. Гэхдээ энэ бол сургууль, цэцэрлэг хүрэхгүй байхад 37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдлын нэг хоригдолд зориулж  24 сая 716 мянган төгрөгийн зарлага төсвөөс гаргах уу үгүй юу гэдгээ Улсын Их Хурал өөрөө шийдэх хэрэгтэй. Энэ бол аудитын байгууллагын ажил биш. Аудитын газар фактыг илрүүлж байгаа. Байнгын хорооны гаргасан шийдвэрийг чуулганаар дэмжвэл шийдвэр болж Засгийн газарт үүрэг болж очно. 51 төрлийн 1034 зөрчил 247 обьект дээр зөрчил гарсан байгаа. Зураг төсөвгүй обьект төсөвт суухгүй гэдэг хуультай ч ийм обьект суучихсан байгаа. Одоо гишүүд миний тойргийнх, сургууль, цэцэрлэгийн барилга  юм гэж харж үзэх асуудал гаргаж болохгүй. Хууль бол хууль. Нэг л мөрөөр хэрэгжих ёстой. Сургууль, цэцэрлэг юм гээд тусгайлан харж үзэх шаардлагатай бол зураг нь дууссан, газрын зөвшөөрөлтэй байх хэрэгтэй.Одоо бүх яам дээр байдаг барилга захиалагчийн товчоо татан буугдаж нэг газраас хянадаг болж байгаа. Шинэ тендэрүүд шинэ зарчмаар явна гэлээ.

Хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгөх, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    36 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    39 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    1 цаг 19 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    2 цаг 18 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    2 цаг 31 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    2 цаг 40 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    3 цаг 2 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 29 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    3 цаг 29 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    3 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    3 цаг 34 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    5 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 54 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    18 цаг 37 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    19 цаг 1 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    19 цаг 22 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    19 цаг 26 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 49 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    20 цаг 44 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    21 цаг 30 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК