ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин 11 дэхь удаагийн өвлийн паралимпийн нээлтэд оролцож, үг хэлжээ. ОХУ-д зохион байгуулагдаж буй анхны паралимпид дэлхийн 45 орны 547 тамирчин есөн өдрийн турш өрсөлдөх юм. Олимпийн нээлтэд зориулж хөгжлийн бэрхшээлтэй дуучид бүжигчид гайхамшигтай тоглолтоо толилуулсан байна. “Та бид хурд, хүчээрээ бүх зүйлийг өөрчлөх болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад тамирчдаас дутахгүй гэдгийг бид харуулах болно” гэж олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Филипп Гравен онцолжээ. Энэ удаагийн олимпоос спортын таван төрөлд 72 медальтан тодрох учиртай. Сочи хотноо олимпийг зохион байгуулах хорооноос 283 мянган тасалбар зараад байгааг мэдэгджээ. Энэ нь 2010 оны Ванкувер хотын олимпоос 50 мянган үзэгчээр өссөн үзүүлэлт юм.







