Оросын циркт нэгэн авъяаслаг дөрвөн хөлтэй жүжигчин гарч иржээ. Энэ бол Саша гэдэг нэртэй утсан дээгүүр явж чаддаг баавгай юм. Санкт Петербург хотын Их Циркт утсан дээгүүр явж чаддаг хэд хэдэн баавгайнуудыг сургасан ажээ. Тус циркийн баавгайнууд одоо 10 метр өндөрт татсан ган аргамжин дээгүүр чөлөөтэй явж, үзэгчдийг баясгаж байна. Манай баавгайнууд их өндөрт татсан утсан дээгүүр явахаас айдаггүй гэж амьтан сургагч Александр Иванов хэлжээ. Харин Оросын Амьтны Эрхийг Хамгаалах Байгууллагын ажилтнууд зэрлэг амьтны аминд аюултай үзүүлбэр тоглож байгаа явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байсан ажээ. Гэхдээ баавгайнууд заримдаа хүний хийж чадахгүй сонин үзүүлбэрийг их сайн хийдэг гэнэ.






Сэтгэгдэл (2)