
Ази Африкийн олон оронд сүүлийн 10 жилийн хугацаанд сүрьеэгийн ердийн эмэнд тэсвэртэй савханцар бактери гарч ирсэн явдал Барууны орнуудын эмч нарыг ихэд сандаргах болжээ. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэх нь урт удаан хугацааны эмчилгээ шаардсан төдийгүй, өндөр үнэтэй бөгөөд зарим тохиолдолд ийм өвчтэй хүнийг эмчлэх ямар ч боломжгүй байдаг ажээ. Сүүлийн жилүүдэд антибиотик эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг савханцарыг эмчилж чадах шинэ эмийг гаргаж авах гэсэн оролдлого бүтэлгүй болжээ. Ийнхүү сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг өвчин гэж эмч нарын хэлдэг байсан үг худал болон хувирсан байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол антибиотик эмэнд тэсвэртэй болсон сүрьеэ өвчний тархалтыг дэлхий даяар хяналтандаа байлгахын тулд дор хаяж 1,6 тэрбум доллар хэрэгтэй гэнэ.
Сэтгэгдэл (1)