
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар иргэдийн дунд ойлголт байдаггүй. Зах зээлд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд генийн өөрчлөлт агуулсан бүтээгдэхүүн байгааг үгүйсгэдэггүй боловч энэ тал дээр хяналт сул байна. Тэгвэл био технологийн чиглэлээр суралцдаг оюутнууд манайд хэрэглээ ямар түвшинд байгааг судалгаа хийж тогтоожээ. МУИС-ийн оюутнууд дэлгүүрт худалдаалагдаж байгаа 3000 орчим нэр төрлийн хүнсэнд судалгаа хийхэд 200 нь генийн өөрчлөлт агуулсан гэсэн шошготой байжээ. Оюутнууд иргэдийн 80 гаруй хувь нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар ямар ч ойлголтгүй байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Биологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны судалгаанд шоколад, самар, зайдас, кофе, кетчуп, бэлэн гоймон, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний найрлагад генетикийн өөрчлөлттэй түүхий эд орсон гэдгийг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)