Кола ууж болохгүй. Бараг бүх төрлийн гаазтай ундаа нь Е338 буюу фосфорын хүчил агуулдаг тул уухаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ бодис таны бие дэх кальцийг зүгээр л угаагаад гаргачихна. Энэ нь ясны сийрэгжилт үүсгэж, түүнийг маш хэврэг болгодог. Түүнчлэн энэ өвчинд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг аж.
Архи. Бага тунгаар уувал архи нь тустай гэдэг ч сүүлийн үеийн судалгаагаар хүний биед орсон дусал спирт хүртэл хорт хавдар үүсгэх аюултай болохыг тогтоожээ.
Жингээ барь. Илүүдэл жин нь зарим өвчний эх үүсвэр байдгаас гадна эрч хүчтэй амьдрахад саад учруулдаг. Эмэгтэй хүн жингээ байнга хяналтад байлгах ёстой бөгөөд жишээлбэл 30 настай, 165 см өндөр бол 65-70 кг жинтэй байвал хэвийн гэсэн үг.
Тамхи бүү тат. Энд тайлбар хийх шаардлагагүй биз. Ганц жишээ хэлэхэд тамхи татдаг эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байдаг.