
Билгийн тооллын: 8. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 07.24-18.38
Үс засуулбал: Нас уртасна.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Аргын тооллын 3 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Гөрөөсөн толгой одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.