УИХ-ын
гишүүн, МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн гэргий А.Дариймаа
гуайнд зочилж Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэжээ. А.Дариймаа гуай
өдгөө 82 насыг зооглож байгаа бөгөөд ач
охиныхоо хамт амьдарч байна. Түүхийн эдрээтэй үед улс орноо ухаалаг тайван
замаар шинэчлэл өөрчлөлтрүү хөтөлсөн Ж.Батмөнхийн гавьяаг Монголын хойч үе
мартах ёсгүй билээ. Өнгөрсөн зууны түүхийн чухал үйл явдлууд МАН-тай салшгүй
холбоотой байдаг. Улс орноо ардчиллын замаар эргэлт буцалтгүй явахад чухал
шийдвэр гаргасан Ж.Батмөнх агсаны гэргийд МАН-ын залуу лидер ийнхүү хүндэтгэл
үзүүлж байгаа нь ахмад үеийнхээ эх
орныхоо төлөө хийж бүтээснийг хүндэтгэж буй явдал юм. Сүүлийн жилүүдэд ерөөд
оны ээдрээтэй үеийн түүхийг өөрсдийн болгон өмчлөх, Ж.Батмөнх агсаны гавьяаг
дурсахгүй байх хандлага гарах болсон. МАН өнгөрсөн үеийнхээ түүхийг хамгаалж,
хүндэтгэж, төрийн бодлогын уламжлал залгамж чанарыг дээдэлж мөнхжүүлэх үүднээс
ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын
гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт А.Дариймаа гуайнд зочилж цаг үеийн
асуудлаар санал солилцохын зэрэгцээ Ж.Батмөнх агсаны ажил амьдралыг дурсан ярилцсан
байна.
Сэтгэгдэл (6)