
Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (1)