Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн ШШГ албаны харъяа цагдан хорих байрны харуул хамгаалалт, ахуйн нөхцөл, хоригдогчийн эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгасан, шалгалтын дүнг тус албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэв.Одоогийн тулгамдаж буй цагдан хорих байранд дохиололын систем байхгүй, харуул хамгаалалтын ээлжийн бүрэлдэхүүний орон тоо, цалин хангамжийн дутагдал, байрны агааржуулалтын системийн доголдлоос шалтгаалсан хэт их чийгшилттэй байдал, байрны дулааны темпаратур заагдсан хэмжээнээс хэт бага байгаа асуудлуудыг нухацтай хэлэлцэж, зөрчлийг ойрын хугацаанд засах талаар аймгийн прокуророос үүрэг болгож, улмаар прокурорын шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)