Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндоржид бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Мөн Г.Буяндоржтой хамт БНХАУ -ын нэг иргэнийг хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байгаа.Улмаар Г.Буяндоржийг сар шинийн өмнөхөн батлан даалтад гарсан гэх мэдээлэл байгаа ч түүнийг цагдан хорих хугацааг сунгасан хэвээр байгаа гэх мэдээлэл ч байна. Харин сэжигтнээр байцаагдаж байгаа хятад иргэнийг батлан даалтад гаргасан аж. Мөн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт шилжүүлсэн байна.Түүнчлэн Г.Буяндорж нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй нийт найман үйлдэл тогтоосон бөгөөд хэрэгт 10 гаруй хүн хохирогчоор тогтоогдсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (3)