
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт хянаж байсан ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Түүнийг Эрүүл мэндийн сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан, нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний юань олдсон нь авлига авч, албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэж хуулийнхан буруутгасан юм. Гэвч алга болсон сейфтэй мөнгөнөөс үүсэлтэй Н.Хүрэлбаатарын хэргийг цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт өгч байсан ч хүлээн аваагүй юм байна. Иймд АТГ-аас Н.Хүрэлбаатарын хэргийг шалгаж, Дүүргийн I прокурорын газарт дахин шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага хэргийг хянаж байгаа ба удахгүй шүүхэд шилжүүлэх бололтой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)