
Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн даваа гарагт саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг бусдаас хээл хахууль авсан, авахыг завдсан гэх хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулах саналыг гаргасны дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр нэр бүхий компанийн эздээс албан тушаалаа ашиглаж хахууль өгөхийг шаардсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)