
Өмнөд бүсийн уралдаан энэ сарын 22 –ны өдөр Алтай хотноо зохион байгуулах захирамжийг Говь-Алтай аймгийн Засаг дарга гаргачээ. Тус бүсийн уралдаанд дээд дөрвөн насны хурдан хүлгүүд шандас сорих бол дараагийн бүс буюу хойд бүсийн уралдаанаа 29-ны өдөр Баян-Уул суманд болох ажээ. Хойд бүсийн уралдаанд мөн л дээд дөрвөн нас уралдах юм байна. "Алтайн хавар" уралдаан тавдугаар сарын гурванд болж зургаан насны хурдан хүлэг тоосоо өргөх гэнэ.