Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөгийн эдийн засгийн талаар хэн, юу хэлэв

2014-3-14
0
ЖИРГЭХ

    1000643_230546330481634_2045610157_nУИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах уриалга гаргаж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч байна. Мөн МАН-ын бүлгийн дарга, гишүүд нийслэлийн валют арилжааны төв, хүнс барааны захуудад ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Үүний зэрэгцээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилгаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг "Бүтээлч Монгол-Бодлоготой хөгжье" уриан дор зохион байгууллаа.

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд "Хойшоо биш урагшаа харж, үгүйсгэж биш бүтээж, эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлэн бэрхшээлийг давна. Бид нэг Монгол" хэмээн онцлов.

   Хэлэлцүүлэгт МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, улс орны эдийн засагт нүүрлээд буй сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах гарцын талаар байр сууриа илэрхийллээ.  

М.Энхболд: Хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлэхдээ "Эрх баригчдад нэгдсэн бодлого, төлөвлөгөө алга. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямраагүй, зах зээл бүхнийг зохицуулна гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор бизнесийн орчин хэрхэн хумигдсан талаар хэдэн жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ. Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд байдал ийм л болж доройтоод байна" гэлээ.

Түүний мэдээлснээр ОУВС Монголын эдийн засагт хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Уг тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 онд хоёр оронтой тоонд хүрэхгүй 9.5 хувьтай байхаар тооцоолсон байна. Мөн ОУВС, Дэлхийн банкны хамтарсан “Өрийн зохистой байдлын анализ /DSA/” судалгаагаар өрийн дарамтад орох эрсдэлтэй, банкны салбар эмзэг байгааг анхааруулсныг тэрээр энэ үеэр мэдээллээ. 2013 онд Засгийн газар улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөг, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 280 сая ам.доллар, дотоодын зээл 890 тэрбум төгрөг гээд нийт 13 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 63 хувийг эзэлж байхад эдийн засгийн өсөлт дөнгөж 11,7 хувьтай гарсан нь  чамлалттай байгааг ч мөн онцлов.

Өнөөдрийн байдлаар улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар /10 их наяд 15 тэрбум/ дээр Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ их өр, зээлийн хүүг зөвхөн 10 хувь гэж бодоход 1 тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна. Ийм байхад эдийн засаг хөгжиж байна, эдийн засаг хөгжлөө гэж ярих нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.

МАН-ын дарга М.Энхболд "МАН сөрөг хүчин гээд эрх баригчдыг зөвхөн шүүмжлэх биш, эрх баригчдын алдааг засч залруулж, хамтын хүчээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байна. Энэхүү хэлэлцүүлгээр хямралыг хэрхэн яаж хохирол багатай даван туулах, эдийн засгийг сэргээх чиглэлд ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ямар алхмуудыг хийх талаар Та бүхний санал санаачилга, зөвлөгөө чухал хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үг сонсох, тэр дундаа мэргэжлийн хүний үгийг сонсоно гэдэг нь бодлого боловсруулагчдад маш чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна" гэлээ.

 Мөн хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэн судлаачид, эдийн засагчид Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд ямар онош тавьж, шинжилгээ хийснээ танилцуулав.

Ч.Хашчулуун: Бондоос хэт хараат байж болохгүй

 Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Ч.Хашчулуун "Бодлогын хувьд эдийн засаг ТЭЦ-5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум ам.доллар буюу Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байгаагаас болж 2014 онд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх төлөвгүй байна. Энэ нь нийт эдийн засагт маш муугаар тусч байна" гэж илтгэлдээ онцоллоо. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж, хөрөнгө оруулалтын урсгалаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар байнга нэмэгдүүлж байхыг тэрээр санал болгов.

 Мөн бонд бол мөнгө босгох олон хэрэгслийн нэг л арга зам нь учир бондоос хэт их хараат байж болохгүйг сануулав. Улсын хөгжлийг авч явах цөөн тооны томоохон төслүүдийг маш эрч хүчтэй хөдөлгөх, өндөр хурдтай хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцоллоо. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус чанартай, хүртээмжтэй, бүтээмж өндөртэй хэдхэн төслийг хөдөлгөх нь өнөөгийн эн тэргүүний зорилт болохыг илтгэлдээ дурдав. Тухайлбал, эрчим хүчний салбарт ТЭЦ-5, уул уурхайд Оюутолгой, Тавантолгой төсөл, ган, зэс хайлах, нефть, нүүрс боловсруулах зэрэг мега төслийг хөдөлгөхөд л хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, бүтээн байгуулалт идэвхжиж, макро эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдсээр Төв банкнаас  мөнгө хий хоосон хэвлэх, бондыг үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно гэж хэллээ.

С.Одхүү: Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч, нийгэмд ч дутагдаж байна


  Хэлэлцүүлэгт "Отгонтэнгэр" их сургуулийн багш, доктор /Ph.D/, профессор С.Одхүү "Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл" сэдэвт илтгэлийг тавив. Уг илтгэлээрээ өнөөгийн төр засгийн үр нөлөө ямар байгаа, төрийн байгуулалт зөв эсэх, төрд ямар ухаан дутаж байгаа, төрийн хууль, улс төр, ёс суртахуун хоорондоо хэр зохицож байгааг харуулахыг зорьжээ. Тэрээр манай төрд бодит байдлаа цогцоор нь, үнэнээр нь оношлох ухаан дутаж байна гэж тодорхойлов. Мөн эрдэмтэн судлаачдын хийсэн бүтээснийг төрийн бодлого болгон хувиргаж боловсруулдаг "бодлогын уураг тархи" алга гэж дүгнэлээ. Үндсэн хуулийн үзэл санааг зөв ойлгож, зөв хэрэглэх, төрийн ажил, улс төрийн ажил хоёрыг ялгах ухаан, соёл дутаж байна гэж тайлбарлав. Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч, нийгэмд ч дутагдаж байгааг онцоллоо.
 
Парламентаас Засгийн газарт тавих хяналт, Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлагын механизмыг зөв тогтоох шаардлага ч гарч байгааг өгүүлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд "давхар дээл"-тэй байж болох эсэхийг ч гаднын орнуудтай харьцуулан судалсан байна. Парламентын засаглалтай 80 гаруй улсын 34 нь Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүдээс бүрддэг, 24 улсад хавсарч үл болох албан тушаал гэж хатуу хориглодог аж. Мөн 24 улсад дундаж байр суурийг барьдаг гэнэ. Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүн давхар байж болох сонголт хийсэн орнуудад парламентын гишүүдийн тоо харьцангуй олон, 200-гаас доошгүй гишүүнтэй байдаг аж. Гэхдээ эдгээр орон ихэвчлэн хоёр танхим бүхий парламенттай байна. Ийм тохиолдолд эрх мэдлийн хуваарилалт алдагдах, гүйцэтгэх засаглалдаа тавих парламентын хяналт сулрах асуудал манай улстай адил төвшинд тавигдахгүй гэж профессор С.Одхүү илтгэлдээ дурдлаа.

Ч.Анхбаяр: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэсэгчлэн зогсоох шаардлагатай


  Эдийн засагч Ч.Анхбаярын хувьд 2013 оны макро эрсдэлийн хүрээнд гурван эрсдэлийг онцолж байна. Нэгдүгээрт, нүүрсний экспортын зогсонги байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт, төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавраар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж ирлээ. Хоёрдугаарт, улсын өр ДНБ-ий 49.5 хувьд, нийт гадаад өр ДНБ-ий 146 хувьд хүрснээр  валютын нөөц хомсдож буй үед гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх боллоо. Гуравдугаарт, валютын ханш 20 хувиар өссөнөөс шалтгаалан инфляцийн дарамт нэмэгдэж, мөнгөний тэлэх бодлогыг эрсдэлд оруулж байна гэж тэрээр илтгэлдээ дурдав.

  Монголбанк, Засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах, "Чингис" бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө талаас бизнесийн орчинг муутгасан гэж эдийн засагч дүгнэжээ.

  Валютын ханшийн огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Түүнчлэн валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгөөр 222 тэрбум төгрөг болж 2.6 дахин нэмэгдсэн. Иймээс 2013 онд үүссэн макро эрсдэлийн нөхцөл байдал энэ онд ч хадгалагдах магадлал өндөртэйг сануулав.
 Иймээс өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.193)
    demjij bn.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    7 цаг 28 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    9 цаг 58 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    10 цаг 31 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    11 цаг 23 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    12 цаг 37 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    13 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    14 цаг 7 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    14 цаг 21 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    15 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    15 цаг 26 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    15 цаг 48 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    16 цаг 11 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    16 цаг 34 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    16 цаг 37 мин
  • Сэрэмжлүүлэг
    17 цаг 17 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    17 цаг 19 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    17 цаг 25 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    17 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК