зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Циркийн жүжигчдэд цалин ч өгдөггүй гэв

2014-3-14
0
ЖИРГЭХ

    indexМонголын циркийн өнөөгийн нөхцөл байдлын талаар циркийн уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Монголын циркчдийн холбоо”-ны тэргүүн Л.Чулуунбаатар, “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт, ХБК-ийн циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар болон "Монгол циркийн Ахмад зүтгэлтнүүдийн холбоо","Монголын циркийн холбоо", “Монголын үндэсний цирк", “Circus mongolia Khadgaa" зэрэг циркийн уран бүтээлчид хэвлэлийн хуралд оролцов.

Тэд Монголын циркчдийн нэгдсэн чуулганыг 2014 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах ёстой гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр Монголын үндэсний цирк буюу "АСА" циркийн хувьчлалын асуудлыг хөндсөн юм.

 2007 оны нэгдүгээр сард цирк хувьчлагдаж, “АСА” цирк нэртэй болсон. Ингэж циркийг менежментийн хувьчлалд оруулснаар 73 жилийн түүхтэй Монголын цирк болон уран бүтээлчдийг бутрахад хүргэсэн хэмээн өнөөдөр мэдээлэл хийсэн циркчид хэлэв. Тухайлбал, цирк анх хувьчлагдаж байх үед циркид найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн улс ажилладаг байсан. Гэтэл одоо циркийн жүжигчид бэлтгэл сургуулилт хийх өрөө ч үгүй болсон гэлээ. Цаашлаад цалингаа ч авч чадалгүй явж байна гэв. Циркид одоогоор 138 жүжигчин байгаа боловч хоёр ажилтнаас бусад нь цалин авдаггүй гэдгийг "Шинэ цирк" төвийн захирал Д.Зоригт хэллээ. Тэрээр цаашид  шинэчлэл хийж, цалинг  шаталсан хэлбэрээр олгохоор төлөвлөөд байгаа аж. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан аж. Гэтэл мөн адил одоо ганц ч сургуультай амьтангүй болсон байна. Тодруулбал найман ширхэг залуу адуу, гурван баавгай, нохой гээд залуу ан амьтан олон байжээ.

Нөхцөл байдал ийм болсон тул жүжигчид тарж тус, тусын зам мөрөө хөөн хувийн цирк байгуулан “АСА” циркд хамааралгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг гаргасаар л яваа гэж тэд ярив. Түүнчлэн “АСА” циркэд 2007 оноос хойш уран бүтээлийн тоглолт тавигдаагүй бөгөөд түрээсийн тоглолт буюу гадны уран бүтээлчдийн тоглолт болсон аж.

Харин “Монголын циркчдийн холбоо”-ны тэргүүн Л.Чулуунбаатар "Монголын хүн ам 1.7 сая байхад Монголын үндэсний цирк жилд 1400 тоглолт хийж, 890500 хүн үздэг байлаа. Өнөөдөр манай улсын хүн ам гурван саяд хүрч байна. Гэтэл жилдээ 41 тоглолт хийж, 135 мянган хүн үзсэн гэсэн байх юм. Эндээс та бүхэн нэгийг бодох байх. Түүнчлэн бид циркийн урлаг хөгжсөн 156 орноос тавд жагсдаг байлаа. 1981 онд л гэхэд дэлхийн хэмжээний том наадмаас манай нугараачид “Мөнгөн арслан” авч байсан. Өнөөдөр Монгол Улсын циркийн урлагийн нэрийг бэлтгэл сургуулилалт хийх байр савгүй хэдэн студи, продакшн бор зүрхээрээ авч явж байна шүү дээ. Гэтэл циркийн урлагийн бэлтгэл сургуулилалт асар их орон зай шаарддаг юм" гэв.

Монголын үндэсний циркийг менежментээр хувьчлахдаа гурван зүйлийг үндэслэсэн байдаг аж.

  Тодруулбал,
    Үйл ажиллагааг нь урд урдынхаас сайжруулна.
    Циркийн жүжигчдийн цалинг хоёр дахин нэмнэ.
    Нийт орлогын 30 хувийг эргээд уран бүтээлдээ зарцуулна гэж заажээ.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (182.160.45.168)
    tsirkiig butsaaj uguuch ee
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    sosorbaram hudaldaj avsan.Dawgaa menijmenteer awsan
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • АЯЙ ЯА ЯА! ЯАЖ БОЛНО ОО! хэ хэ хэ (202.179.20.225)
    БАГА ЗЭРЭГ ДАВСЛААД ХЭТРҮҮЛЭН ХЭЛЭХЭД Л БАРАГ 1 САЯ ХҮН ЖИЛД ҮЗДЭГ БАЙСНЫГ НЬ ХҮН АМЫН ТОО ХОЁР ДАХИН ӨССӨНТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХ ЮМ БОЛ 20 ДАХИНААР ҮЗЭГЧДИЙНХ НЬ ТООГ БУУРУУЛСАН БУЮУ ЕР НЬ ДАМПУУРЧИХСАН Л ЮМ БАЙНА ШД! . . . . . . . . . НЭГ ЁСОНДОО ДАМПУУРУУЛЧИХАЖ ДЭЭ!
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • otgoo (112.72.13.225)
    Do zaanii dabarchihsan chugantciin bogsond ni oshigloj hooj gargaad tcirkchdiig baih estoi gazar ni oruuliya
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • otgoo (112.72.13.225)
    Cocorbaram dagbaa geh met ni ard tumnii hairiig daahgui oorsdiin ochuuhen gabiyag het ondor unelj yuch hiisen bolno gej bodoj yabdgiig boliulah oilguulah tcag ni boljee
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.36.245)
    ардаа сосорбарамаас аврах хэрэгтэй болжээ бас.
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    Аврага нь аврага нь гээд хаагаад байсан ,одоо аврага нь гэж эрхлэх чинь дуусгаьар болсон ,хариуцлага нэхнэ ард түмэн таниас,??????????
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    Аврага маань худалаа хэлжээ Магнай зев байж Тэгвэл циркээ ав
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    toglolt hiij baij orlogo olj calinjana biz dee? Socialismyn ued buh niiteer n hucheer uzuuldeg bsan, davarcan garuud bas dahiad hucheer uzuuleh sanaatai yu? kucaa kuc! Huduu oron nutgaar toglolt hiihed hen sadaa bolood b aa?
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.241)
    naadah chini deegyyr yariad l shiidsen asuudal shyy dee
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.170.66.186)
    Циркээ буцааж аваа
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Тэгнээ тэр дагваа
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    11 цаг 15 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    11 цаг 27 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    12 цаг 14 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    12 цаг 27 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 цаг 35 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 43 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    12 цаг 47 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    12 цаг 48 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    12 цаг 49 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    14 цаг 11 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    15 цаг 33 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    15 цаг 37 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    16 цаг 21 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    18 цаг 9 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    18 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 43 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    18 цаг 47 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    18 цаг 55 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    19 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    19 цаг 2 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК