24tsag.mn сайтад өнөөдөр “Г.Буяндоржийн хэрэгт сэжигтнээр татагдсан хятад иргэн батлан даалтад гарчээ” гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл эл мэдээнд С.Билэгтийг цагдан хорьсон хэмээн тусгасан нь техникийн алдаа байлаа. Тодруулбал, Г.Буяндоржтой хамт С.Билэгт, БНХАУ-ын нэг иргэнийг цагдан хорьсон гэж бичсэн нь ташаа мэдээлэл болно.
С.Билэгтийг цагдан хорьсон талаарх мэдээллийг хэн нэгний захиалгаар, санаатайгаар бичээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
24tsag.mn