
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул гэх газар тус сумын харьяат 44 настай, эрэгтэй О гэгч нь мотоциклоос унаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр баг Хонхорын задгай гэх газарт оршин суух 32 настай, эрэгтэй С хүнд даацын автомашинд дарагдаж амь насаа алджээ. Энэ мэт хөдөө орон нутагт авто ослоор амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/