
Монголын ахмад үеийн алдартай сагсан бөмбөгч, сагсан бөмбөгийн Алдарын танхимын гишүүн Доржпаламын Даваахүүгийн нэрэмжит Улирлын шилдэг мэргэн буучид өгдөг шагналыг Дорнод Танан Гарьд багийн М.Отгонмөнх авлаа. Тус шагналыг нэрт сагсан бөмбөгч Д.Даваахүүгийн ач хүү Алтангэрэл өөрийн биеэр гардуулан өгчээ. Уг шагналыг дагалдан 1 сая төгрөг, өргөмжлөл цом болон NBA China Game үзэх эрх очдог уламжлалтай.