
Өнөө шөнө аваргуудын лигийн хариу тоглолтууд болно. Челси клуб өөрийн “Станфорд Бридж” цэнгэлдэхдээ Туркын Галатасарай клубыг хүлээн авч тоглох гэж байна. Челси клуб айлын талбайд зочилон тоглож 1:1 харьцаатай тэнцээ аваад байгаа. Тэд өнөө шөнө заавал хожиж байж аваргуудын лигийн дараагийн шатанд орох учиртай. Сонирхуулахад Галатасарай клубын бүрэлдэхүүнд урд нь Челсид тоглож байсан Дрогба байгаа билээ.