Монгол спорт холбоодуудаас хамгийн анх МҮСБХолбоо тамирчдын бэлтгэлийн баазтай болохоор ажиллаж байгаа билээ. Энэхүү барилгын ажил 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд холбооны удирдлагууд барилгын ажилтай нь очиж танилцаад иржээ.Сагсан бөмбөгийн бэлтгэлийн бааз нь зургаан давхар ба иж бүрэн фитнесс заал, саун, душ бүхий тамирчдын тохилог буудал, стандарт хэмжээ бүхий спорт заалнаас бүрдэж байна. Монгол улсын шигшээ баг, өсвөр үе, залуучуудын шигшээ баг, Супер лигийн багууд, Спрайт лигийн багууд гээд бүх тамирчдад үндсэн бэлтгэлээ базаах бэлтгэлийн бааз тун удахгүй ашиглалтанд орох гэж байна.


















































