Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололын 6 дугаар гудамжинд малын саравч, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 3х9 метрийн хэмжээтэй малын саравч, 2.5х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг унтраасан.Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Ганзам зочид буудлын ард 72 дугаар байрны баруун талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг 10 айлын нийтийн байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 3 дугаар гудамжинд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 16:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 1х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Тоосгоны 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































