СБД-ийн 19-р хорооны Хандгайтын цанын баазад иргэн, 14 настай эмэгтэй Н нь чаргаар гулгаж байгаад баруун талын гуяа гэмтээж ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа талаар бид хүргэсэн.Хандгайтад хүүхэд багачуудаас эхлээд томчууд ч бэртэж байгаа дуудлагууд ихээр ирдэгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Ер нь олон нийтийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг тус газар эмнэлгийн тусламж үзүүлэх цэгтээ, хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар хангасан байх хэрэгтэй юм. Тэгвэл эл хэргийн талаар НОБГ-аас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт цанын баазад гулгаж байсан хүүхэд төмөр хашааны хайсанд гуяараа сүлбэгдсэн байна гэсэн дуудлагыг 15:11 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад 14 настай эмэгтэй хүүхэд цасанд булагдсан, хашааны хайсны төмрөнд баруун хөлний гуяны хэсгээр нэвт сүлбэгдсэн байсныг төмрийг тайрч аван эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ хүргэж өгсөн. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжиийн задгайд хашааны жорлонд согтуу хүн унасан байна гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад иргэн 34 настай эмэгтэй унасан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн." гэв.
Д.Ундрах /24tsag.mn/


















































