Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 2 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад улсын дугаартай Тоёото загварын суудлын автомашины багажны хэсэг шатаж байсныг унтраасан.Мөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай захын баруун талд машин шатаж байна гэсэн дуудлагыг 12:41 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад Дево загварын хог тээвэрлэдэг ачааны автомашины тэвшин дээрх хог шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/


















































