
1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өчигдөр ЭЦГ-ынхан баривчлагдсан талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, " Цагдаагийн байгууллага 1996 оноос хойш онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж, бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэнийг сэжиглэн тухайн этгээдийг энэ сарын 16-ны өдөр дайчлан баривчилсан. Улмаар Хорих 461 дүгээр ангид түр саатуулан мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн хэрэгтэн зургаан удаагийн үйлдэлтэй. Хоёр хүний аминд хүрсэн, насанд хүрээгүй охидыг удаа дараа хүчирхийлсэн нь тогтоогдсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)