
Ой хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Асгат сумын төвөөс зүүн урагш 40 км-т Нүүрстэй гэдэг газар гарсаныг унтраажээ. Өнгөрсөн ням гарагт гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтэс болон тус сумаас долоон машинтай 60 шахам хүн гарч, найман цаг гаруй цохиж байж цурманд оруулан, унтраажээ. Гал гарсан шалтгааныг урдчилсан байдлаар унтраалгүй хаясан тамхины ишнээс гарсан байж болзошгүй гэжээ. Уг түймэр зургаан км урт, дөрвөн км өргөн бэлчээр нутгийг түймэрдсэн байна. Түймрийг унтраахад аймаг, сумдаас мянга орчим машин, 3750 хүн гарч, 51,7 сая төгрөгийг зөвхөн шатахууны зардалд гаргажээ. Энэ он гарсаар тус аймагт гурван удаа хээрийн түймэр гарчээ.