
Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэрэгт холбогдсон байдлыг судлахад 16 хэрэгт нийтдээ 24 албан хаагч холбогджээ. Тэр дундаа Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагч нар хамгийн ихээр авлигын хэрэгт холбогдсон гэсэн дүн тус судалгаагаар гарсан байна.
Тус газраас өнгөрсөн онд таван алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна.
Түүнчлэн Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Татварын ерөнхий газраас тус бүр гурван алба хаагч авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
Сэтгэгдэл (2)