
Манай улс дотооддоо унадаг дугуй үйлдвэрлэж эхэллээ. Тус дугуйг “Никель Ганбаа” ХХК үйлдвэрлэж байгаа аж. Мөн ганц дугуй үйлдвэрлээд зогсохгүй мопедыг ч гэсэн туршилтаар үйлдвэрлэж буй бөгөөд ирэх сараас дээрх бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргах юм байна. “Никель Ганбаа” ХХК нь жилд 100 гаруй дугуй, мопед үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Энэ ажил нь өнгөрсөн онд МЗХ –ноос боловсруулсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд хийгдэж байгаа аж.
Сэтгэгдэл (2)