
Юутай ч энэ асуудлаар Нийслэлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хорооллын “Home land” гэж хотхонын зарим оршин суугчид манай сайтад хандсан юм.
Оршин суугчдын хэлж буйгаар, хоёр жилийн өмнө уг хотхоныг “Миритон” компани ашиглалтад оруулсан аж. Тэгвэл эл хотхонд гаражаас нь эхлээд асуудал мундахгүй байгаа гэнэ. Хотхоны өмнүүр 13 дугаар хорооллын дунд зам руу орох туслах зам өнгөрдөг юм байна. Энэ замаар эргэн тойрны орон сууцны бүх оршин суугчид машинтай, машингүй өглөө үдэшгүй сүлжилддэг. Гэвч иргэд “Home land” баригдсанаас хойш дэргэдүүр нь өнгөрөхдөө эмээдэг болсон байна. Учир нь хотхоны гаражийн хаалга яг зам руугаа харсан. Өөрөөр хэлбэл, машин гарч ирэхдээ шууд зам руугаа орчихдог нь явган хүний зам ч үгүй энэ газар мундахгүй олон асуудлуудыг дагуулдаг аж. Энэ зам дээр осол зөрчил ихээр гардаг. Осол гардагийг нь цагдаа нар ч андахгүй болсон гэнэ. Адаглаад хүмүүс гаражнаас гарч ирж байгаа машинд мөргүүлэх, авто машинууд хоорондоо мөргөлдөх зэрэг зүйл байнга шахуу гардаг байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)