Өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:33 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад айлын хашаанд хөрсний өвс шатаж байсныг унтраасан. Мөн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 6 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэнгүй хашаанд хөрсний өвс шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 6 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 16:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад айлын хашаанд хөрсний өвс, 2 метр хашаа шатаж, чингэлэгт тархаж, чингэлэг дотор эд хогшил хайрагдан шатаж байсныг унтрааж, 2 сая төгрөгийн хөрөнгө аварсан. Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 19:22 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 0,5 га талбайд хөрсний өвс шатаж байсныг унтраажээ. Энэ мэт өдөр бүр хөрсний өвс шатсан дуудлагууд сүүлийн үед зонхилох боллоо.Д.Ундрах /24tsag.mn/



















































