
Улсын хэмжээнд 15.2 сая хээлтэгч мал байгаагаас 3.6 сая төл хүлээн аваад байгаа тухай Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэж байна. Төлийн бойжилт 97.6%-тай байгаа бөгөөд Баян-Өлгий, Дундговь аймагт мал төллөлт 50-аас дээш хувьтай бусад аймагт 30-аас дээш хувьтай байгаа нь нийт төллөх малын 18-20%-д хүрсэн гэдгийг онцолж байна. Цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээрээ сайн байвал төлийн хорогдол бага гарна. Бог малын төллөлт 5-р сарын 01 гэхэд үндсэндээ дуусна гэдгийг ч мөн эх сурвалж онцолсон байна.