Гадаад нөхөртөө хүүхдээ алдсан гэх Т.Аятунгаа нэг хэсэг нэлээн шуугианыг тарьж байснаа чимээгүй болчихсон гэж хэлж болно. Түүний хувьд өөрөө хэвлэлийнхэнд хандаж хүүхдээ алдсан гэдгээ зарлаж байсан удаатай. Гэвч эцэстээ энэ асуудал улам ээдрээтэй болж Т.Аятунгаа өөрөө хүүхдээ зодож, тамалдаг байсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнээс хойг Т.Аятунгаа нам жим байдаг болжээ.Гэвч холбогдох байгууллагууд түүний охиныг нь хайсаар байгаа юм. Энэ талаар ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодруулахад “Иргэн Т.Аятунгаагийн охин Тэргэлсар Швейцарийн Холбооны улсад амьдарч байгаа гэх мэдээлэл гуравдугаар сарын эхээр ирсэн. Охины талаарх мэдээллийг тухай бүрт нь ээжид нь мэдэгдэж байгаа” гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































