
Өнгөрсөн онд 10 гаруй эмэгтэй Эрээнд биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан. Тэднийг захиргааны журмаар баривчлан саатуулсны дараа албадан гаргаж байв. Тэгвэл өнгөрсөн сард дөрвөн эмэгтэй биеэ үнэлсэн хэргээр саатуулагдаад байгаа юм байна. Энэ асуудалд ГХЯ-ны зүгээс “Хилийн чанадад биеэ үнэлээд байгаа охид, бүсгүйчүүдэд тавих хяналтын механизм дутмаг, эрхзүйн орчин хязгаарлагдмал байна. Тэдний хилээр орох, гарах эрхийг нь хязгаарлах, хориг тавих гэх мэт хуулиар зохицуулсан юм байхгүй. ГХЯ-ны Консулын газар нь Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг тухай бүр цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгддэг” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)