Малайзын ерөнхий сайд Нажиб Разак алга болсон онгоцыг хайж буй Австралийн баруун хойд хэсэгт орших Перт хотод хүрэлцэн иржээ. Тэрээр Австралийн ерөнхий сайд Тони Эбботт болон хайгуулыг зохион явуулж буй хүмүүстэй уулзах юм. Малайзын Куала Лампур хотоос Бээжинг зорьж явсан 239 зорчигчтой онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд алга болсоноос хойш өнөөг хүртэл олдоогүй байна. Онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн гэж үзэж байгаа учраас 221 мянган км талбайг хамруулан хайгуулын ажлыг үргэлжлүүлж байгаа билээ.






Сэтгэгдэл (3)