
Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүддээ эцэг эхчүүд анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Учир хүүхдүүд энэ үеэр гадаа гарч тоглох нь ихэсдэг. Тоглож байгаад зам руу гүйж орох улмаар авто машины осолд өртөх, ямар нэгэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас анхаарал халамжтэй байхыг нийт эцэг, эхчүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа