
Өчигдөр 18.30-19.00 цагийн хоооронд Олимп хотхоны хажууд явган хүн дайрч хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 50 орчим насны эрэгтэйг элчингийн дипломат дугаартай цагаан машин дайрч зугтаасан байна. Юутай ч эх сурвалжуудын хэлж буйгаар зугтсан машины жолооч солонгосоор ярьж байсан учир Солонгосын элчингийн машин байх магадлалтай гэнэ.