
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын АТГ-аас шалгаж бөгөөд түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ч холбогдох газруудад өгсөн талаар бид мэдээлж байсан. Мөн АТГ-аас Д.Сугарыг хөрөнгө орлогоо бүрэн гүйцэд мэдүүлээгүй, гадаадад оффшор данстай гэх мэтээр мэдээлсэн. Тэгвэл Д.Сугар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа "Намайг шалгана хэмээн дуудсан зүйл огт байхгүй гэв. Гэхдээ би өөрийгөө ямар ч зөрчил гаргаагүй гэж хэлэхгүй ч тэдний хэлээд байгаа шиг олон янзын мөнгө байгаагүй. Хэдэн төгрөгөө банкинд түр хийж, түүгээрээ байр аваад зарсаныг бүгдийг нь нэг хавтгай дээр тавьчихаад өнөөдөр ийм олон обьекттой болгож харагдуулаад байгаа нь л хэцүү. Ер нь энэ асуудал их бэлтгэлтэй, цаанаасаа даалгавартай нь мэдэгдээд л байна. Одоо бол би орох орон, унах унаа төдийтэй. Хүмүүс намайг хазайсан дээр түлхчихгүй бол нэг гайгүй байрны мөнгө байгаа байх. Мөн бэлгэнд ирсэн 1-2 хурдан морь бий. Гадаадад нэг ч долларын хадгаламж, барилга, хөрөнгө байтугай барилгад хэрэглэх тоосго ч алга" хэмээн ярьжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)