Баянгол дүүргийн 3 дугаар хороо хуучин Төмөрлөгийн үйлдвэрт хөлөө гэмтээсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад “Баялаг Коллект” ХХК-ийн хуванцарын үйлдвэрт туслах ажилтан 27 настай эрэгтэй А гэгч нь хуванцарын бутлага машиныг давж гарах гэж байгаад хальтирч унан баруун хөлөө хугалжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хуруугаа гэмтээсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад ”Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрт технологийн ажил эрхэлдэг СХД-ийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай эмэгтэй Т гэгч нь зуурмагийн машин гацхаар нь засах гэж оролдож байгаад тасддаг тахир төмөрт нь баруун гараа хүндээр гэмтээжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Энэ мэт өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван ч хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөн гэмт хэрэг гарсан байна. Тиймээс иргэд, аж, ахуй нэгж байгууллага ямарваа нэг ажил үйлчилгээ явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































