
Өнгөрсөн амралтын өдрүүдэд залилангийн хэргүүд ихээр гарчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн урд өчигдөр 76 настай эмэгтэй С гэгчийг 175 см өндөр, 40 орчим насны үл таних хүн "гурил, будаа өгнө" хэмээн алтан ээмэг, бөгжийг нь залилан авсан тухай цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж иржээ. Уг хэргийг СХД-ийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн үнэгүй зүйл өгнө гэсэн залилангийн хэрэг гарсаар байгааг иргэдэд анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/