зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгө угааж, татвар төлөөгүй гэх “Тэнгри Холдинг”-ийн захирлыг улс төрийн зорилготой хорьж байгаа юу?

2014-4-23
0
ЖИРГЭХ
“Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаярыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг цагдан хориод бараг 10 сар болохдоо 3 хорих анги дамжуулсан байгаа юм. Мөн энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, архаг хууч өвчнүүд нь сэдэрч байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээллээ.
 2kfsn4rv73a0bhvpsun7jgj6c6   “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаярыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг цагдан хориод бараг 10 сар болохдоо 3 хорих анги дамжуулсан байгаа юм. Мөн энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, архаг хууч өвчнүүд нь сэдэрч байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээллээ. Энэ үеэр түүний өмгөөлөгч  Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Х.Анхбаяр 10 сар хоригдохдоо нэг ч удаа батлан даалтад гараагүй гэсэн. Яг  ямар үндэслэлээр батлан даалтад гаргахгүй байгаа юм бол?

-Дүүргийн хоёрдугаар шүүхийн энэ сарын 9-ний шийдвэр надад байна.  Үүнд “яллагдагч Х.Анхбаяр нь хүнд гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор яллагдагчийн цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгах шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна” гэж Ерөнхий шүүгч нь шийдвэр гаргасан байсан. Гэтэл энэ  үед мөрдөн байцаалт дуусгаад хэргийн бүх оролцогчид хавтаст хэргийн материалтай танилцчихсан байсан. Тэгэхээр энд үнэхээр үндэслэлгүй, хууль бус ажиллагаа яваад байна гэж өмгөөлөгч хүний хувьд үзэж байна. Улмаар миний зүгээс сунгах шүүх хурал болгонд өөрийнхөө үндэслэлийг тавьж оролцдог. Харамсалтай нь урд гарсан шийдвэрүүд л давтагдаад яваад байгаа.

-Энд ямар нэг улс төрийн нөлөө байгаа болов уу гэсэн таамаглал байна уу?

-Одоохондоо хуулиндаа 4-5 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдож байгаа энэ хугацаанд өөр бусад төрлийн арга хэмжээ авчихаж болохоор нөхцөл байдал бий болчихоод байхад өөрчлөхгүй байгаа нь өөр ямар нэгэн учир шалтгаан байгаа байх гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөө байж мэдэх юм.

-Анхбаярыг хоригдох хугацаандаа янз бүрийн хүмүүстээ холбоо сүлбээ тогтоох, хуйвалдах зэргийг зүйл хийгээд байсан учир бусад хорих анги руу шилжүүлсэн гэсэн?

-Ийм зүйл огт байхгүй. Тэр бол үндэслэлгүй. Яллагдагчийг цагдан хорих байрны дүрэм, журмыг тодорхойлсон хуулинд хувийн захидлыг үзэж хараад гаргаж болно гэдэг. Өөрөөр хэлбэл, цагдан хорих байранд хоригдож байгаа хүмүүс өөрийн хувийн данстай, тэр мөнгөө захиран зарцуулах эрхтэй. Гэхдээ тухайн хорих ангийн дотоод журмын дагуу  хоолн хүнс, ариун цэврийн хэрэгсэл, захидал харилцаа явуулах зэрэгт тухайн мөнгөнөөсөө зарцуулж болдог.  Гэтэл Анхбаяр эхнэртээ хуримынх нь ойг тохиолдуулж хайрын захидал бичсэн байдаг. Түүнийгээ яг журмаар нь явуулж өгөөч гэснийг нь хуулийнхан захидал гаргах гэсэн хэмээгээд  байж мэдэх юм.

-Биеийн байдал нь их хүнд байгаа гэлээ. Гэтэл АТГ-аас өгсөн мэдээллээр эмнэлэгээр удаа дараа авч явж, нарийн мэргэжлийн эмчил үзүүлж, шаардлагатай үед нь эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн гэсэн шүү дээ?
-Энэ хэргийн шийдвэр гаргаж байгаа шүүгч, мөрдөн байцаалт явуулж байгаа мөрдөн байцаагч, хяналт явуулж байгаа прокурор бүгд энэ хүний биеийн байдлын талаар маш сайн мэднэ. Харамсалтай нь энэ хүний эрүүл мэндийг хамгаалж, эмнэлэгт хэвтүүлье гэхээр бодит шийдвэр гаргадаггүй.

-АТГ-аас ямар ч гэм зэмгүй хүнийг хорино гэхээр их сонин юм.  Анхбаярын хувьд өмнө хэрэгт холбогдож байсан уу?
-Өмнө нь огт өөр хэрэгт холбогдож байгаагүй. Үндэслэлгүйгээр хорьж, хүний эрх хохироод байгаа учраас бид ХЭҮК-т хандсан.  Гэтэл ХЭҮК-оос гомдлыг харьяалалын дагуу Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Тэгэхээр манай хуулийн аль ч шатны байгууллага үнэхээр шийдвэр гаргахгүй байна. Нийслэл прокурорт гомдол гаргаад, нийслэлээс шийдвэрлэхгүй болохоор УЕП-т гомдол гаргана. Гэтэл харьяалалын дагуу Нийслэлийн прокурорт шилжүүлэв гэсэн өгүүлбрээр л ам тагладаг.

АТГАТГ-аас энэ хэргийн талаар юу гэж мэдээлэв

“Тэнгрэ холдинг” компанийн захирал Н.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хуулийн 263.2, 166-д заасан зүйл ангиар мөнгө угаасан, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал,  Н.Анхбаяр нь “Тэнгрэ холдинг” компанийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан байдаг. Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр ажилтнуудтайгаа хуйвалдаж сунгасан байгаа юм.  Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр  төрийн албан тушаалтнуудтай холбогдож мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үндэслэлийг бий болгож АТГ-аас эрүүгийн үүсгэж шалгасан байгаа юм.

Түүний энэхүү компани нь Карибийн арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй. Улмаар гадаадаас 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авсан зэрэг асуудлууд шалгалтын явцад тогтоогджээ.

indexХорих анги дамжуулсан, биеийн байдал тааруу байгаа зэрэгт АТГ-аас ийм тайлбар өглөө


 АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр хэлэхдээ “Төв аймаг, Зүүн хараа, Хорих 461 дүгээр анги зэрэг гурван хорих төвийг дамжуулсан нь үнэн.  Учир нь цагдан хорьж байгаа асуудлыг мөрдөн байцаагч өөрөө шийдчихдэггүй. Шүүх шийддэг. Шүүх дээр тухайн хүний өмгөөлөгч нарын оролцож байж асуудлыг шийдэж байгаа. Яагаад дамжуулж хорьсон гэхээр нэгдүгээрт, эхний ээлжинд Төв аймагт хорих үед нь тухайн хэрэгт холбогдолтой хүмүүс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Ийм учраас бид шүүхэд асуудлыг тавиад 461 дүгээр ангид хорьвол хоорондоо хэл ам авалцана гэж үзсэн. Ийм үндэслэлээр Төв аймгийн цагдан хорих төвд хорисон. Гэвч тэнд очоод асуудал зүгээр байгаагүй. Гаднаас янз бүрийн захиа оруулах, бусадтай хуйвалдах зэрэг мөрдөн байцаалттай холбоотой янз бүрийн зовлон бэрхшээл учирсан. Тиймээс бид Зүүн хараад аваачиж байршлыг нь сольсон. Гэвч ялгаа байхгүй энэ байдал давтагдсан. Ийм байдлаар бид 2 газар дамжуулж цагдан хорьсон. Гэхдээ энэ хүнийг тамлан зовоосон зүйл байхгүй. Угаасаа хорих ангид байгаа хүн таргална гэж байхгүй. Тиймээс турах нь ойлгомжтой. Түүнийг зовоож тарчлаасан гэж болохгүй.

Энэ хүнийг цагдан хорих хугацаанд нь давхардсан тоогоор гэр бүлийнхэнтэй нь 58 удаа уулзуулсан.  Нарийн мэргэжлийн эмчид 3 удаа авч явж үзүүлсэн. Хоригдож байгаа эмнэлэгт 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Мөрдөн байцаагч 10 хоногт уулзаж байсан. Нийтдээ 7 удаа байцаалт авсан. Их хэмжээний лиценз буюу 3.5 тэрбум төгрөгний лиценз авахдаа тэрнийхээ хэмжээгээр улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Мөн Газрын тосны газрын албан тушаалтанд хахууль өгсөн нь тогтоогдсон” гэв.

 Юутай ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт танилцуулсан байна.

Snapshot_2014-04-23_145833Ё.Оюун: Нөхөр маань 10 сар хоригдохдоо нүдний хорт хавдартай болсон

Манай нөхөр 1990 оноос хойш ХБНГУ-д ажиллаж, өнөөдрийн санхүүгийнхээ эх үүсвэрийг бий болгосон. Үүний зэрэгцээ олон улсын банк санхүүгийн байгууллага томоохон компаниудтай харьцаж байгаад өөрийн эх орон болох Монголдоо багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татахаар болсон. Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчууд эх орондоо буцаж ирж ихийг бүтээ, бизнесменүүддээ хааллтай байхгүй гэх мэтийн уриалга нь биднийг эх орондоо буцан ирж, улс орондоо нэмэр оруулахад түлхэц болсон.

Ингээд эх орондоо ирсэнээс хойш асар их бүтээн байгуулалтыг бий болгож олон арван залуусыг ажилтай болгож, түүх, соёл урлаг, боловсролыг ч дэмжин ажилласан. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж ирсэн. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр АТГ-аас манай нөхрийг гэр орон, ар гэрийнхэнд нь дуулгалгүйгээр шууд баривчилсан. Улмаар манай гэр, компанийн албан тасалгаанууд, эх эцэг, найз нөхдийн гэрт цаг гаруй нэгжлэг хийсэн. Улмаар бид  ямар учраас баривчлаж, ямар ял тулгаад байгааг лавлахад “Албан тушаалын болон мөнгө угаасан” гэсэн ямар ч үндэслэлгүй гэмт хэргийг үйлдсэн болгож, ялыг хүчээр тулгаад байгаа. Миний нөхрийг 3 хорих дамжуулж, 10 сар хорилоо. Энэ байдлаас болж нөхрийн маань архаг хууч өвчин сэдэрч, хоёр нүдний ойрын хараа муудаж, хавдартай болж, нийт 20 кг турсан байгаа. Сэтгэл санаа болон бие махбодиор хохироод байна.


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • DR. ADITYA (102.89.84.132)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 04 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.84.132)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 04 | Хариулах
  • болиосой АТГ (103.26.194.5)
    юу гэж дээ. хэрэв тийм л юм бол тодорхой л байх хэрэгтэй ш дээ. нотлох баримтгүйгээр хүний эрхийг зөрчиж олон шорон дамжуулаад байхда яадаг муу хүнээ байсан амьтад вэ. ямар хүн алаад хүрээ талсан байгаа биш. тэнэг хүн хуурч байгаа юм шиг тайлбар байна даа атг-ийхаан. бодоод үздээ. өндөр боловсролтой хүн хууль уншаад ойлгочих ухаантай байж л таараа. зүгээр л хүний хөрөнгө мөнгө, чадвар амжилтанд атаархсан хэн нэг эрх мэдэлтний явуулгаар атг ийм юм хийчихсэн. шалгаад юу ч олдохгүй болохоор нь бантсандаа хийсэн юмтай болж харагдах гээд шорон дамжуулж хүнийг сэтгэл санаа эрүүл мэндээр нь дарамталж шууд бусаар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх гээд байгаа юм байна л даа. ийм чинээний чадвартай сийрэг ухаантай залуугийн чин зориг иймхэн дарамтанд унадаггүй л байхгүй юу даа. энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт. энэ бол ардчилалсан орны хйидэг зүйл биш. энэ бол 1937 оны их хэлмэгдүүлэлтийг бодвол бага зэрэг соёлжсон хувилбар.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Arai ch de. (103.26.194.5)
    Arai denduu yumaa. Sonin deerees unshihad gent hereg hiisen ni togtoogdoogui gej baisan. Murdun baitsaalt duusaad procuroriin shatandaa shiljsen baisan. Tegcheed baihad gargachihgui yachaad bdgiin be. Zugataad yavchiv l gej de. Hunii altan ami chuhal shuu de. Ene hun chini bas neg hunii huu, huuhduudiin aav, hunii Hani shuu de.
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    ymarch buruugui btlaa horigddog yumu
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
    • Arai ch de.
      Odoogiin niigemd buruugui hun ch horigddog tiim niigem yum bn. Arai ch ugui bailgui de gej bodtol amidral der tiim yum oort mini bas tohioldloo. Iim ulsad amidarch baigaadaa gutralaa bainoo.
      2014 оны 04 сарын 23
  • Зочин (103.23.51.8)
    bas neg avilgach ingeed ol\\il garch bgan bizde
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.231.230)
    юм хийх гэж яваа жирийн хүнийг ингэж болохгүй ш дээ тийм л сүрхий юм бол хятадын монгол гэж эрээ цээргүй аашилсан хүмүүсийг яах ч үгүй байж. Бас сая хөрөнгө орлогын мэлүүлэгээс харахад гэнэт баяжигсадын тоо илтэд өссөн байна. Гэтэл сайхан юм хийж, чадалтай боловсон хүчнүүдээ ингэж үргээж болохгүй шдээ.
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (60.196.20.14)
    hairan saihan biznesmen mongol tsoohuulee tegeed iim sergelen uhaalaguud ni bur ch tssohon tedniigee yanz bureer daramtlaad bhad yaj ene uls uls shig bh um be tegeed ene hun hari gazraas mongoloo gej zorij ired biznesee hiigeed um buteegeed hamaagui ur buteeltei ajillasan bn olon uls ornuud iim humuusee nandignan hairlaj tedneer um hiilgej baij uls oron i oor tuvshind ochij bdag
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • arai ch dee (103.26.194.8)
    Avliga avsaniig ni horih heregtei shuu dee, Avliga nehehgui bol hen ch uguhgui. Nehej Nehej avchad huniig suulgaj baidag
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    aliwaa heregiig hiisen bol hergee huleeh hergetei hudal unen medeelel hj nigmig tochrooj bhgui shuu dee
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    huulinhan unen shudargaar shuuh heregtei bna
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Хуулийнд НО байна (49.0.130.152)
    Хуулийнхан шударга байх ёстой. Сугарын хүүгийн хар тамхины хэрэгт 1-3 жил энгийн дэглэмд ял өгч, өнгөрсөн оны бренд барааны хэрэгт 10-15 жил чанга дэглэмд ял өгч байгааг харахад манай мөрдөн байцаагч, шүүгч нарт ИХ НО байна. Хамгийн гол нь иргэд ажиглаад байгаа энэ ялгаатай ялыг хянадаг газар хуулийнханд байна уу? бараг байхгүй бололтой. Нэг нь нөгөөгөө хамшгаалдаг систем л сайн ажиллаж байна
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 38 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 21 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 21 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 21 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 21 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК