
Барилгаас төмөр унасан хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй "Аморе” зочид буудлын өргөтгөл хийж буй барилгын хэсгээс төмөр унаж 8 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг өнөөдөр гарсан байна. Охин хичээлээ тараад ээжтэйгээ хамт явган хүний замаар явж байсан аж. Барилгын ажил явуулж байгаа компани ямар ч хамгаалалт хийгээгүй бөгөөд хажуу талд нь цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулдаг гэдгийг эх сурвалж хэлж байна. Одоогоор охин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тус хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)