
Тэгвэл хоногийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулахад "Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой иргэдийн болгоомжгүй болон цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал түймэр ихээр гарч байна. Мөн хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчиж нэг хүн амиа алдсан хэрэг гарсан. Барилга дээрээс эд зүйл унаж бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тохиолдол ч байгаа. Энэ амралтын өдрөөр Шөнийн захын хажууд баригдаж байгаа "Мэргэн деволдмент" ХХК-ийн барилгын өргөгч цамхагны трос тасарч унасан. Азаар хүний амь нас хохироогүй. Гэвч барилгын ажил дулааны улирал эхлэхээр идэвхждэг энэ үед барилга дээрх гэмт хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарах хэрэгтэй байна. Барилгын бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, хариуцаж байгаа албан тушаалтнууд хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журам, ажилчид болон орчин тойрныхоо аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх зайлшгүй хэрэгтэй байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)