
"Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн
уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн
“Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилж, дээрх
үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж
байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн
болох нь тогтоогдсон. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.
Тэгвэл ӨАБНУ-ын Стандарт банкны нэхэмжлэлтэй "Эрдэнэт" үйлдвэр, "Жаст" ХХК хариуцагчтай хэргийн Арбитрийн шүүх хурал болсон талаар өнөөдөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдээлэв.
Хурлаар Арбитрийн маргааныг хоёр тасалж явуулах асуудлаар хэлэлцсэн байна. Улмаар тус хуралдаанаар арбитийн маргааныг салгаж явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, "Эрдэнэт" үйлдвэр хариуцлага хүлээхгүй тухай шийдвэр гарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)